• Эхлэл
  • Францчууд Эйфелийн цамхгийнхаа өнгийг өөрчилжээ

Францчууд Эйфелийн цамхгийнхаа өнгийг өөрчилжээ

2016/06/14

АНУ-ын Орландо хотын ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт 50 гаруй хүний аминд хүрсэн аймшигт халдлага гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү террорист халдлагатай холбогдуулан Францын нийслэл Парис хотноо байрлах Эйфелийн цамхаг ЛГБТ хөдөлгөөн болон АНУ-ын төрийн далбааны өнгөөр өнгөө өөрчилжээ.

Халдлагын улмаас амиа алдсан хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж, Парисын ард түмэн АНУ-тай хамт гэдгээ илэрхийлэх үүднээс тус улсын төрийн далбаа болон ЛГБТ хөдөлгөөнийг илэрхийлэх улбар шар өнгөөр цамхгаа гэрэлтүүлсэн байна.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    сэтгэл ихэд хөдлөөд
    2016 оны 06 сарын 15