• Эхлэл
  • Рио-де-Жанейро муж санхүүгийн онц байдал зарлажээ

Рио-де-Жанейро муж санхүүгийн онц байдал зарлажээ

2016/06/20

Олимпын наадам эхлэхэд хоёр сар хүрэхгүйн хугацаа үлдээд байхад Бразилын Рио-де-Жанейро муж төв засгийн газраасаа санхүүгийн дэмжлэг хүслээ.

Тус мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Франсиско Дорнеллес эдийн засгийн хямралын улмаас санхүүгийн онц байдал зарлажээ.Рио-де-Жанейро мужийн төсвийн алдагдал энэ онд 5.5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан байна.

Рио-де-Жанейро мужийн захирагч Франциско Дорнелле санхүүгийн хямралаас үүдэж Олимпын тоглолтыг зохион байгуулахад бэрхшээл учирч байгааг хэлжээ. Учир нь Олимпын наадмыг зохион байгуулах ажлын санхүүжилтын нэлээд хэсгийг Рио-де-Жанейро  хотын захиргаанаас гаргаж байгаа аж.

Гэтэл бас Рио-Д-Жанейро муж нийтийн тээвэр болон цагдаагийн хамгаалалтыг хариуцах ёстой гэнэ.Рио-де-Жанейрод Олимпыг зохион байгуулахад Бразилийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч  Мишел Темер засгийн газраас дэмжлэг үзүүлэхээ амласан боловч татварын орлого буурсан нь хүндрэл үүсгэжээ.

Бразилийн татварын орлогын нэлээд хэсгийн газрын тосны салбараас бүрдүүлдэг боловч үнийн уналтаас үүдэн гүн хямралд өртөөд байгаа аж.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна