АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг сунгахаар болсон тухайгаа өчигдөр Конгресст мэдэгджээ.
Тодруулбал тэрээр Хойд Солонгосын эсрэг 2008-2016 оны хооронд авч байсан хоригийг сунгах юм байна.
Энэ он гарснаас хойш Хойд Солонгос удаа дарааллан цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилт хийсэн билээ. Иймээс Хойд Солонгосын явуулж буй бодлого Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, дэлхий нийтэд заналхийлж, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж Америкийн тал үзэж буй юм.
Хориг арга хэмжээг чангатгаснаар цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг нь удаашруулна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл байхгүй байна