• Эхлэл
  • Путин, Эрдоган нар уулзахаар тохиролцов

Путин, Эрдоган нар уулзахаар тохиролцов

2016/06/30

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа утсаар ярилаа. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн нүүр тулж уулзахаар тохиролцжээ.

ОХУ-ын Засгийн газар хоёр улсын хоорондох эдийн засаг, худалдааны харилцаагаа сэргээх асуудлаар Туркийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ хэмээн Путин хэллээ.

ОХУ-ын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсний дараа Оросын талаас иргэдээ Турк руу аялахад хориг тавиад байсан билээ. 

Тэгвэл хоёр орны төрийн тэргүүний утасны ярианы дараа Орос жуулчдыг Турк руу зорчиход тавьсан хоригийг цуцлахаа Кремлиэс мэдэгдлээ.

Гэхдээ үүний тулд Туркийн талаас Орос жуулчдын аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй гэв.

Сануулахад энэ сарын 27-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Су-24 онгоцны сүйрэлтэй холбогдуулан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинаас болон амиа алдсан нисгэгчийн гэр бүлийнхнээс уучлалт хүссэн байна 

Эх сурвалж-BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна