Японы их эзэн хаан Акихито өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар “NHK” агентлаг мэдээллэлээ. Сүүлийн жилүүдэд эзэн хааны бие ихээр чилээрхэж, улсын ажилд бараг оролцохоо больсон юм. 82 настай хаан өөрийн хүсэлтээр суудлаасаа огцрохыг хүсч буйгаа өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Мөн Япон улсын хааны ордны хэвлэлийн албаны төлөөлөгч “Японы түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр огцорч байсан түүх байхгүй” гэж мэдэгджээ.
Хэрвээ хаан өөрийн хүсэлтээр огцорвол ханхүү болох 56 настай Нарухито хаан ширээнд залрах бөгөөд тэрээр япончуудын дунд ихээхэн алдартай билээ. Гэхдээ хаан огцрох эсэх асуудлыг парламент шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна