Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 7-р сарын 15,16-ны өдүүдэд АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулж, уулзалтад оролцохоор Монгол улсад хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид нутаг буцаж эхэллээ. Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар буцаад байна. Эдгээр хүндэт зочдыг Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас үдэн гаргасан юм. Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн дор болсон бөгөөд Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр үнэлгээ авсан хэмээн ажлын албанаас мэдээлсэн юм.
- Эхлэл
- Хүндэт зочдыг үдэж мордуулав
Хүндэт зочдыг үдэж мордуулав
2016/07/16
ИХ УНШСАН
Сэтгэгдэл байхгүй байна