• Эхлэл
  • Сибирийн түймэрийн утаа Монголд орж иржээ

Сибирийн түймэрийн утаа Монголд орж иржээ

2016/07/25

Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсийн төвөөс мэдээллээ. Өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн ойн хээрийн түймэр амралтын өдрүүдэд 1000 га талбайгаар нэмэгджээ. Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

Улаанбаатар хот амралтын өдрүүдэд утаатай байгаа нь Сибирийн түймрийн утаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн.

Монгол орны нутаг дэвсгэрт түймэр гараагүй талаар Онцгой байдлын албаас мэдэгдээд байгаа. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар хур тунадастай, харин маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа талаар Ус цаг уурын орчны мэдээлэлд дурдсан.

Сибирийн түймрийн утаа Улаанбаатарт хэрхэн хүрч байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл дагууллын мэдээллээр харуулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна