• Эхлэл
  • Дөрвөн настай хүү нохойд хазуулжээ

Дөрвөн настай хүү нохойд хазуулжээ

2016/07/26

Дөрвөн настай хүү айлын нохойд хазуулжээ. Тодруулбал, энэ сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын зусланд гэр рүүгээ орохоор явж байсан дөрвөн настай хүү хөршийнхөө нохойд хазуулж гэмтсэн байна.

Нохой хүүг баруун хөмсгөн тус газраас нь хазаж гэмтээсэн ба хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 14 настай хүү айлын нохойд уруулжээ. Хүүг гэртээ харих замд нь ийнхүү нохой дайрч, улмаар баруун хөлийн өсгийг нь хазаж, гэмтээсэн учир хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Хүний биед гэмтэл учруулсан золбин нохойг шууд устгадаг

Гудамж талбайд бусдад аюул учруулж болохуйц золбин нохой, муур явж байгаа тохиолдолд өөрийгөө, бусдыг эрсдэлд орохоос нь өмнө сэргийлж харъяа дүүргийнхээ албан тушаалтанд мэдэгдэж устгуулах боломжтой. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-ын 4-р зүйлийн 2-д зааснаар гудамж талбайгаар эзэн, хараа хяналтгүй сул яваа болон хүний биед гэмтэл учруулсан нохойг шууд устгадаг аж.

Тус журмын 7-ийн а/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүлээлгэнэ,

б/ Эрх бүхий улсын байцаагч нар Захиргааны хариуцлагын хуульд заасан зөрчлийг илрүүлсэн үедээ зохих мөнгөн торгууль оногдуулна,

в/ Энэхүү журмын заалт болон мэргэжлийн холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй иргэдэд хороо, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна гэж тус тус заажээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна