• Эхлэл
  • Олон улсын стандартын зөвлөх үйлчилгээний эрхтэй болов

Олон улсын стандартын зөвлөх үйлчилгээний эрхтэй болов

2016/07/26

Олон улсын стандартын ууган байгууллага болох Олон улсын стандартыг /ISO/ үүсгэн байгуулагч Их Британийн стандартын байгууллага /BSI/ нь Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоог өөрийн хөтөлбөртөө хүлээн авчээ.

Энэ нь Олон улсын стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлэх эрхийг олгож буй явдал юм.

Энэхүү олон улсын стандартад нийцсэн ISO чанарын стандартын зөвлөх үйлчилгээ Монгол улсад нэвтэрсэн талаар "Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо”-ноос өнөөдөр /2016.07.26/ мэдээлэл хийлээ.

Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Билгүүн “Олон улсын стандартад нийцсэн стандарт 30-40 мянга гаруй байдаг байна.

Эдгээрээс манай оронд түгээмэл хэрэглэгддэг чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт ISO 14001 зэргийг стандартууд бий. Мөн энэхүү олон улсын стандартад нийцсэн ISO чанарын стандартын зөвлөх мэргэжлийн байгууллага, зөвлөхүүд дутмаг байгаа юм.

Олон улсын стандартын эрхийг авсан зөвлөх одоогоор байхгүй. Олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулж, гэрээ байгуулснаар гарын авлага тараана. Мөн гэрчилгээ олгож, дугаарын өгч, олон улсад зөвшөөрөгдсөн зөвлөх болж байна гэсэн үг юм” гэв.

 


Сэтгэгдэл байхгүй байна