2016 оны эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 нь хүндэвтэр, хүнд гэмтэл авсан байна.
Зөвхөн хоёр хоногийн байдлаар гэхэд зам тээврийн осолд 11 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтайгаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцсоноос болж, осолд өртөн, эрүүл мэндээрээ хохирчээ.
Иймээс Замын цагдаагийн газраас долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж эхэлсэн.
Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр, эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцох аж.
Бага насны хүүхэд цонхоор толгой, гараа гаргах тохиолдол их байдаг. Энэ нь ч мөн авултай гэдгийг эцэг эх асран хамгаалагч нь сануулж байх хэрэгтэй билээ. Мөн зам гарах үед ногоон гэрэл асаагүй байхад томчууд тэвчээргүй байдлаасаа болж улаан гэрлээр зам хөндлөн гардаг.
Үүнийг харсан хүүхэд араас нь зөвшөөрөөгүй гэрлээр гарсны улмаас гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлд ордог билээ. Тиймээс томчууд хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна