УИХ-ын 2016 оны ээлжит Хаврын чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөж байгаа аж. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ-ын Хаврын чуулган 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.
Хуулийн дагуу долдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой ч энэ жил ээлжит сонгууль тохиосонтой холбогдуулан хойшилсон байна.
Хаврын чуулганаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж баталснаар хаалтаа хийнэ. Уг асуудлыг өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бүлэг хэлэлцсэн. Өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх бөгөөд үүгээр Хаврын чуулганыг хаах аж.
Сэтгэгдэл байхгүй байна