• Эхлэл
  • Автобусны жолоочийг буугаар сүрдүүлжээ

Автобусны жолоочийг буугаар сүрдүүлжээ

2016/07/29

Гэмт хэргийн гаралтын тоо өссөөр байна. Энэ нь нийгэм замбараагүй байдалд ороод буйг харуулж байна.

Нийслэлийн хэмжээнд согтуугаар жолоо барих явдал гаарсаар байгаа билээ. Үүнээс болж бусдыг гэмтээж амь насанд нь аюул учруулж байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2016.07.28/  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ өдөр Баянгол дүүргийн нутаг хороолол доторх зам, 13в байрны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 3 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Салхитын зам, 117 дугаар сургуулийн баруун замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 15 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарсан байна.

Үүнээс гадна хоёр жолооч маргалдаж нэгэн рүүгээ буу шагайх дээрээ тулжээ. Тодруулбал, ХУД-ын 11 дүгээр хороо Зайсангийн эцсийн буудал дээр “Wrangler jeep” автомашины жолооч 59 настай З “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобусны жолооч 33 настай Б-тэй маргалдаж, улмаар хийн буу гаргаж сүрдүүлсэн байна. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Энэ мэтчилэн нэгнийгээ гэмтээж амь насанд нь халдахыг завдах тохиолдол их байгаа юм. Уур бухимдлаа барьж өөрийгөө удирдаж чадахгүй тэвчээргүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс уур бухимдлаа дарж аливаа асуудлыг эвээр шийдэж бусадад хүндрэл учруулахгүй байх нь зөв үйлдэл болно.

 


Сэтгэгдэл байхгүй байна