Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дутуу байгаа зүйл бол тоног төхөөрөмж билээ.
Эх орондоо эмчлэх боломжтой өвчтөнг гадаад руу явуулах нь өртөг ихтэй аж.
Харин эх орондоо эмчлэх нь өртөг бага байх аж.
Тэгвэл эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж ашиглаж эхэлсэн байна.
Дээрх тоног төхөөрмжийн ачаар зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой болж байгаа юм.
Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000 ам.доллар шаардлагатай байдаг аж. Эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 -15 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Энэ мэтчилэн тоног төхөөрөмжийн хангалт сайн байвал ямар ч өвчинг эх орондоо өртөг бага эмчлүүлэх боломжтой талаар иргэд ярьлаа.
Сэтгэгдэл байхгүй байна