• Эхлэл
  • Хятадаас дунд оврын автобус оруулж ирнэ

Хятадаас дунд оврын автобус оруулж ирнэ

2016/08/01

Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 214 микро автобусыг үйлчилгээнээс халж байгаа. 

Харин үүний оронд том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн дунд оврын 45 автобус алслагдсан хороодын иргэдэд үйлчлэх тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлийн иргэдэд үйлчлэх аж.

Цаашид Хятад улсаас дунд оврын автобус оруулж ирэн, нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна. 

Иргэдийн хувьд том оврын автобусанд суух нь амаргүй учир микроавтобус нь зүгээр байсан юм гэх боловч зарим талаар микроавтобусанд суух нь алдагдалтай гэхчилэн ярьж байна. 

Микронд үнэ судалж суухгүй бол өгсөн мөнгөнд хариулт өгөх тал дээр маргаан үүсдэг учир нь үйлчлүүлэхэд хүндрэлтэй хэмээж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна