Амралтын өдрүүдэд буюу дугаар сарын 30,31-ний өдөр Улаанбаатар хотын Замын Цагдаагийн Газрын Жижиүүрийн Шуурхай Удирдлагын Хэлтэст нийт 412 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн талаар тус байгууллагаас мэдээлж байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, хоёр хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд жолооч Х нь яявган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохироожээ.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн авто машин онхолдож зорчигч дөрвөн настай хүүхдийн амь нас хохирсон байна.
Энэ өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурван жолооч, хоёр явган зорчигч зам тээврийн осолд өртжээ.
Түүнчлэн сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны гурван хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Иймээс Замын Цагдаагийн Газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа тохируулж явах, тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүсийг заавал хэрэглэж байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна