• Эхлэл
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэн бэ?

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч хэн бэ?

2016/08/01

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы /2016.07.30/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томиллоо. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.

Mонголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр, улмаар 2002 онд Австралийн Улсын Их Сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.

Тэрбээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2007-2013 онд Олон улсын валютын санд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2014-2015 онд  “Голомт” банкны ТУЗ-ийн даргын зөвлөх, 2015 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж иржээ. 

Эх сурвалж: Монголбанк


Сэтгэгдэл байхгүй байна