• Эхлэл
  • Богд Банк Корреспондент харилцаагаа өргөжүүллээ

Богд Банк Корреспондент харилцаагаа өргөжүүллээ

2016/08/01

Богд Банк нь Бүгд Найрамдах Солонгос улсын ТОП 5 банкны нэг болох KB KOOKMIN Банктай Корреспондент харилцаа тогтоожээ.

Мөн энэ оны хоёрдугаар улиралд Японы Мизухо Банк (Mizuho Bank), Шанхай Пудонг Хөгжлийн Банк (Shanghai Pudong Development Bank), Польшийн Хадгаламжийн Банк (PKO Polski Bank), Өвөр Монголын Банк (Bank Of Inner Mongolia) банкуудтай нэмж корреспондент харилцаа тогтоосон байна.

Ингэснээр дэлхийн аль ч улсруу хамгийн эрэлт ихтэй зургаан төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг шуурхай, хямд гүйцэтгэх боломжтoй болсон байна.

“Богд Банк”-ны зорилго нь сүүлийн үеийн, тэргүүлэх технологийн шийдэл болон дэвшилтэт үйлчилгээг санал болгохын зэрэгцээ өндөр зэрэглэлийн корпорацийн болон хувийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэн бусдаас ялгарахад оршино. 

 


Сэтгэгдэл байхгүй байна