• Эхлэл
  • Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд хамтарна

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд хамтарна

2016/08/12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал ноён Аюуми Конушиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Азийн хөгжлийн банк  нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Туул голыг сэргээн засварлах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа аж. 

 


Сэтгэгдэл байхгүй байна