• Эхлэл
  • Рио 2016: Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдлээ

Рио 2016: Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдлээ

2016/08/15

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам ес дэх /2016.08.14/ өдрөө үргэлжилж боксын тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Э.Цэндбаатар Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдлээ.

Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг ялж, шөвгийн 16-д үлдээд байсан бол Беларусын Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдлээ. Асанов 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин байсан юм.

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой тоглоно. Америк боксчин эхний тойрогт хийлж, Бразилын Р.Жесусыг илүүрхэн хожжээ. Тэдний тулаан наймдугаар сарын 16-ны өдөр болно. Ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Эрдэнэбат ЦЭНДБААТАР

1996-10-16-нд төрсөн Архангай,  Монгол Улс

Олимпийн наадамд анх удаа оролцож байна

2016,  Химийн цом, Алтан медаль

2016,  Чехийн Гранпри, Алтан медаль

Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль

"Сүлд" спорт хороо


Сэтгэгдэл байхгүй байна