“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд 43 тамирчин оролцсоноос Д.Сумъяа мөнгө, Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалын төлөө Узбекистаны бөхөд харамсалтайгаар ялагдсан.
Энэ удаагийн олимпод Монголчууд нэлээд олон медалиар энгэрээ мялаана гэсэн найдлага тавьж байсан ч хоёр медальтайгаар Рио-2016-г үдлээ.
Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон зуны XXXI наадам 16 хоног үргэлжилж, дүрвэгсдийн багийн хамт 207 орны 11 мянга гаруй тамирчид спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Энэхүү олимпод АНУ 46 алт, 37 мөнгө, 38 хүрэл, нийт 121 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Их Британи /27+23+17/, БНХАУ /26+18+26/, ОХУ /19+18+19/, Герман /17+10+15/ улс эхний байруудад бичигдсэн. Манай улс мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, Энэтхэгийн хамтаар 67 байранд орсон билээ.
Сэтгэгдэл байхгүй байна