Энэ сарын 28-ны өдөр нийт 93 чиглэлд 398 тээврийн хэрэгслээр 8895 зорчигч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцжээ.
Үүнд Улаанбаатар хотоос орон нутаг руу гарсан 42 чиглэлийн 166 тээврийн хэрэгслээр 3951 зорчигч, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 51 чиглэлийн 232 тээврийн хэрэгслээр 4944 зорчигч тээвэрлэсэн байна.
Хөдөлгөөний эрчим ихэссэн өнөө үед орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан санууллаа.
Хөдөө орон нутгаас ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед Нийслэл доторх замын хөдөлгөний хязгаарлалтыг хүртэл хийгээд байгаа буюу амралтын өдөр дугаарн хязгаарлалт үйчилж байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна