• Эхлэл
  • Apple компани өрсөлдөөний хууль зөрчсөн үү?

Apple компани өрсөлдөөний хууль зөрчсөн үү?

2016/08/31

Европын холбооноос технологийн аварга Apple компани Ирланд улсад 14,5 тэрбум ам. долларын татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. 

Apple-аас ердөө 0,005 хувийн татвар авах гэрээ байгуулсан учир компани өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Гэхдээ Ирланд болон Apple компани аль аль нь энэ шийдвэрийг давж заалдаж магадгүй гэсэн таамаг байгаа юм. 

Европын холбооны өрсөлдөөний хэлтсийн комиссар Маргрет Вестагер сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж, Европын орнуудтай “Хонгорхон хэлэлцээ” байгуулсан явдлыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байжээ.

Жишээлбэл Apple компани Ирландтай, Starbucks Нидерлантай, Fiat, Amazon, McDonald’s зэрэг компаниуд Люксенбургтэй татварын таатай нөхцөл бүхий гэрээ байгуулсан аж. Харин үр дүнд нь жижиг компаниудын өрсөлдөх эрхийг боомилж байна гэж үзсэн юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч “Энэхүү шийдвэр Европын холбоо, АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд сэв суулгаж магадгүй, шударга бус шийдвэр гэж үзэж буй аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна