Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаарМонголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов.
Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Боловсрол, мэргэжил
1989
МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч
1999
АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажлын туршлага
1989-1994
Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч
1997-1998
Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
1999-2000
Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх
2000-2001
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх
2002
Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
2001-2009
Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал
2009-2013
Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
2013
Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна