• Эхлэл
  • Улсын онцгой комиссын анхдугаар хуралдаан болно

Улсын онцгой комиссын анхдугаар хуралдаан болно

2016/09/06

Улсын онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анх удаа өнөөдөр хуралдах гэж байна. Хуралдаан Шадар сайдын өрөөнд 10:00 цагт эхэлнэ. 

Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийнэ.

Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны IV улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийх аж.

Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгөх аж. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин