• Эхлэл
  • С.Давааням: Байгалийн баялгийг иж бүрэн ашиглах хэрэгтэй

С.Давааням: Байгалийн баялгийг иж бүрэн ашиглах хэрэгтэй

2016/10/20

Монголын Ашигт Малтмал баяжуулагч холбооны ерөнхийлөгч С.Даваанямтай ярилцлаа.

- Өмнө зохион байгуулж байсан хурал дээр бид Ашигт малтмал баяжуулалтын технологи гэдэг мэргэжил Монгол улсад хэр үр дүнтэй хөгжиж байгаа тухай ярьдаг байсан.

Харин энэ удаагийн хуралд гадны компаниудын хүмүүсийг урьж хурлыг зохион байгуулж байна.

Хуралд Финланд, ОХУ, Япон, Герман, БНХАУ оролцож байна. Энэ нь “Ашигт малтмал баяжуулалт”-ын салбар хөгжиж  байгаагийн нэг шинж тэмдэг, нөгөөтэйгүүр Монгол Улсад валют оруулж ирдэг зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 92 орчим хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байгаа.

Түүн дотроо 98 хувийг баяжмал бүрдүүлж байна. Баяжмал хийдэг мэргэжлийг баяжуулагч гэдэг. Энэ мэргэжил машинаар бол уул уурхайн салбарын мотор юм.

Баяжуулалтын салбарын ажил сайн явагдах юм бол байгалийн баялагаас иж бүрэн байдлаар бүх эрдсээ ялгаж авч, үр дүнтэй ашиглах боломжтой.

- Үйл ажиллагааны хөгжил ямар төвшинд байгаа гэж харж байна вэ?

- Ард түмэн яагаад дургүйцэл илэрхийлээд байна вэ гэхээр, бид ашигт малтмалыг боловсруулах төвшинд тийм ч сайн хийж чадахгүй байгаа тухай ярьж байна. Нөгөө талдаа бид хийж байгаа ажлаа ямар хүнд хэцүү гэдгийг ард түмэнд ойлгуулж чадахгүй байгаагын шинж тэмдэг юм.

Уурхайчид, баяжуулагчид үйл ажиллагааныхаа тухай ойр ойрхон тайлагнаж, хэлэлцүүлэг зохион байгуулж байх ёстой. Өнөөдөр мэргэжлийн хүмүүс хэлэлцүүлэг хийж байна. Өөрөөр хэлбэл, Ашиглт малтмал баяжуулалтын мэргэжил Монгол оронд хэр өндөр төвшинд хөгжсөн тухай ярьж байгаа юм.

- Монгол улсад Ашигт малтмал баяжуулалтын мэргэжил хөгжлийн ямар төвшинд байгаа вэ?

- Баяжуулалтын шинжлэх ухаан нь 38 жилийн түүхтэй. Шинжлэх ухааны хувьд тийм ч урт хугацаа биш. Энэ залуу шинжлэх ухааныг Монгол улсад хэрхэн яаж хурдан хугацаанд Оутотек  Монголиа ХХК шиг болох вэ? яаж Канад, Америк шиг болох вэ? гэдэг тухай бид бодож байна. Тэгэхээр үүнд хүний нөөц, мэргэжилтнээ бэлгэж эхлэхээс анхаарах ёстой.

- Салбарын үйл ажиллагаа Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Ирэх жилүүдэд эдийн засгийн байдал сайжрахад нөлөөлөх үү?

- Байгалийн баялагийг иж бүрэн ашиглах тухай нэгдүгээрт бодох хэрэгтэй байна. Нэг удаа ухаж боловсруулаад тэнд байгаа ашигтай хүн төрөлхтний хэрэглэж байгаа бүх эрдсийг ялгаж авах хэрэгтэй. Өнөөдөр бид алтыг нь аваад авдарыг нь хаяж байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Тухайлбал, Алтны ордын ашиглалт замбараагүй, мэргэжлийн бус хүмүүс энэ үйл ажиллагааг эрхэлдэг. Баяжуулахын даргыг цэргийн хурандаа удирдаад байдаг. Яагаад? Баяжуулагч бидний үйл ажиллагаа сайн биш учраас энэ асуудал үүсээд байна. Тиймээс хоорондоо ярилцаж, зөвшилцөж байж сайжрах болно.

- Өөрийн тавьсан илтгэлээс дурьдвал, мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьна уу?

- Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэлжлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрхэн сайжруулах тухай илтгэл тавьсан. Азийн хөгжлийн банкны шугамаар санхүүжиж байгаа “Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх” төслийн хүрээнд судалгаа явжжл байгаа. Бизнес эрхлэгчдээс та бүхэн ямар мэргэлжилтэн хүсээд байна.

Төгсөгчдөөс ажил хөдөлмөр эрхлэхэд юу дутагдаж байгаа, сурч буй оюутнаас ямар хичээл заавал үр дүнтэй байх гэх мэтчилэн судалгааг хийж байна. Мөн гадны улс оронд мэргэжилтнээ хэрхэн яаж бэлтгэдэг талаар судалж Монголын хөрсөнд буусан, Монгол улсад хэрэгжүүоэх боломжтой хөтөлбөр буюу “Жишиг” хөтөлбөр гэх нэртэй төсөл боловсруулж байна. Сарын дараа хэлэлцүүлэг хийнэ.

Энэ хэлэлцүүлэгийн үр дүнд Монголд “Ашигт малтмал баяжуулалт”-ын технологийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа долоон сургууль байна. Эдгээр сургуульд дээрх хөтөлбөрөө санал болгох буюу ийм байдлаар мэргэжилтнээ бэлтгэе гэсэн саналыг дэвшүүлэх гэж байна. Материаллаг бааз, лаборатори, дадлага хийх объектыг сайжруулах гэх мэт хийх ажил их бий.

- “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын бага хурлаас гарах үр дүнгийн талаар бодлоо хэлнэ үү?

- Хуралд оролцогчид өмнөх хоёр удаагийн хурал дахь байдлаасаа хөгжсөн харагдаж байна. Хамтарч ажилллаж, судалгаа хийсэн байна. Тавьдаг асуулт, илтгэлийн хөндөж буй сэдэв хөгжсөн байна. Энэ нь үр дүн юм гэж харж байна.

Монгол улсад эрдэс боловсруулалтын салбар “Ашигт малтмал баяжуулалт”-ын технологи гэх мэргэжил улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах учиртай. Тиймээс дээрх хурлын үр дүнд гадны компаниудтай хамтарч ажиллах чиглэлүүд гарч ирнэ гэж бодож байгаа.

Бид тэднээс суралцах хэрэгтэй. Жишээлбэл, Гадаадын орнууд унадаг дугуй хийсэн байна. Харин тэрхүү унадаг дугуйг Монголчууд унаж сурах хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш шинэ унадаг дугуй хийх тухай ярих болоогүй байна. Бид гаднаас суралцах том боломж бий. Ингэж суралцаж хамтарч ажилласанаар илүү их үр дүнд хүрнэ.

Ч.Гэрэл

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 20
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 20