• Эхлэл
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

2016/10/21

УИХ-ын чуулганы /2016.10.20/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцжээ

Хуралдааны эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ипотекийн зээл, ханш, валютын нөөц, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдаа, Монгол Улсын ОУВС-тай хамтрах зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва нар төслийг дэмжих эсэх талаараа байр сууриа илэрхийлэв.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 /ирц 72.4 хувь гишүүний 40 нь /72.7хувь/ дэмжсэнээр төслийг Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна