• Эхлэл
  • “World Brand Expo” үзэсгэлэн болно

“World Brand Expo” үзэсгэлэн болно

2016/10/26

“World Brand Expo нэгдсэн үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

Уг үзэсгэлэн худалдаагаар 60 гаруй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ худалдаа хийх боломжийг олгож байгаа юм байна.

Мөн үзэсгэлэнд ирсэн  үйлчлүүлэгчиддээ зориулан урлаг соёлын арга хэмжээ болон загварын шоу, тааварт тэмцээн зэргийг зохион байгуулах аж.

Ийн олон төрлийн онцлогтой World Brand Expo нэгдсэн үзэсгэлэн худалдаа нь ирэх сарын буюу арваннэгдүгээр сарын 12-13 ны өдрүүдэд “Хүннү молл” төвд болох ажээ.

Ингээд хөтөлбөрийг танилцуулъя.

Хөтөлбөр:

-Нээлт

-Урлагийн тоглолт

-Загварын шоу

-Байгууллагуудын танилцуулга

-Сугалаа

-Гоо сайхан Стилист зөвлөгөө

-Байгууллагуудын танилцуулга

Дашрамд, “World Brand Expo” үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаа явуулж буй Олон улсын брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг албан байгууллагууд оролцох юм.

Зохион байгуулагч: “MMS & Event” ХХК

Хэзээ, Хаана: 2016 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд “Хүннү молл”

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин