• Эхлэл
  • Т.Цэрэнбадрал: Банк бус санхүүгийн байгууллагыг хөгжүүлнэ

Т.Цэрэнбадрал: Банк бус санхүүгийн байгууллагыг хөгжүүлнэ

2016/10/26

“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хөрөнгийн зах зээлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг /2016.10.26/ Төрийн ордонд болов.

Уг хэлэлцүүлгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Дээрх хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал “Хөрөнгийн салбарын 95 хувийг арилжааны банк эзэлдэг. Банк бус санхүүгийн байгууллага 4-5 хувьтай байдаг. Энэ нь эрсдэлтэй үзүүлэлт. Санхүүнийн зохицуулах хорооны зүгээс банк бус санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх, арилжааны банкны эзэлж буй хувь хэмжээг багасгах талаар тодорхой ажил хийхээр төлөвлөж байна.

Тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын эзлэх хувийг 10 хувьд хүргэх зорилт тавиад байгаа. Энэ зорилтод хүрэхийн тулд өнөөдрийн хурлаас батлагдсан хөтөлбөрийн дагуу ажиллана. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 228 компани байна.

Энэ тоо сүүлийн жилд өсөхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Дээр нь сүүлийн хоёр жилийн дотор хөрөнгийн зах зээлээс IPO хөрөнгө татсан компани хоёрхон байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Ийм бага байгаа шалтгаан нь хүнд суртал, зардал чирэгдэлтэй холбоотой гэж олон нийтийн зүгээс тайлбарладаг.

Тэгвэл энэ ойлголтыг тайлбарлах нь зүтэй болов уу гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татана гэдэг нь хугацаа шаардсан, бэлтгэл ажил их ордог. Зарим тохиолдолд нэг жил үргэлжлэх хугацаанд бэлтгэл ажил хангах шаардлага гардаг. Ингээд Санхүүгийн зохицуулах хороон дээр ирүүлсний дараа ажлын 20 хоногт шийдвэрлэх хуулийн заалттай.

Зардлын хувьд янз бүрийн мэдээлэл байдаг. Үндсэндээ бол үнэт цаас гаргаж бүртгүүлэхэд 500 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Нэмж үнэт цаас гаргаж байгаа компани 200 мянган төгрөгийн хураамж төлдөг. Энэ бол харьцангуй боломжийн тоо юм” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна