Сангийн сайд Б.Чойжилсүрэн үүрэгт ажлаа 7 дугаар сарын 23-нд хүлээн авсан байна.
Энэ хугацаанд юуны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг зөв зүйтэй, бодитоор тодорхойлж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэн ажилласан бөгөөд 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-аар батлуулж, 2017 оны Төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн түүний хийсэн ажлыг нэг болох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Засгийн газрын хэлэлцүүлж, бууруулсан байна.
Тодруулбал, Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа, аж.
Монгол улсад ам.долларын ханш өсөлттэй байгааг харгалзан импортоор орж ирэх шатахууны онцгой албан татварыг бууруулахаар боллоо.
Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо.
Сэтгэгдэл байхгүй байна