• Эхлэл
  • 101.5 тэрбум төгрөгийн зээл олгоно

101.5 тэрбум төгрөгийн зээл олгоно

2016/10/27

Зорилтот бүлэг, салбарт чиглэсэн бодлогыг үргэлжлүүлж, шаардлагатай зардлыг төсөвт тусгажээ.

Энэ нь Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 101.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан.

Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн  хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд Хүүхдийн мөнгийг эмзэг давхрагын зорилтот бүлгийн хүүхдүүдэд үргэлжлүүлэн олгох, амьдралын боломжийн түвшинтэй өрхийн хүүхдүүдийн мөнгийг Эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв бүхий 2019 он хүртэл хойшлуулаад нөхөж олгохоор тусгаад байна.

Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна