• Эхлэл
  • М.Чимэддорж: Татвар өндөр болохоор бизнес хөгжихгүй байна гэж үү?

М.Чимэддорж: Татвар өндөр болохоор бизнес хөгжихгүй байна гэж үү?

2016/10/27

“Ашгийн бус үйл ажиллагааны санхүүжилтын механизмыг шинээр бий болгох боломж”. Ашгийн үйл ажиллагаа явуулдаг гэхээр энд санхүүжилт тааруу байх ёстой юу? Эсвэл ашгийн бус үйл ажиллагаа явуулахын тулд яаж санхүүжилтээ шийдэх ёстой вэ? Бидний хувьд бас нэг сонирхолтой сэдвийн нэг. Яг энэ талаар эдийн засагч, судлаач М. Чимэддорж өнөөдөр чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Ашгийн бус үйл ажиллагааны санхүүжилтийг боловсронгуй болгох боломж УИХ-д өргөн баригдаад байгаа ААН-ийн албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгагдаад байгаа аж. Уг төсөлд аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөгдсөн татварын тодорхой хувийг ашгийн бус үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалт тусгагдаад байгаа бөгөөд ашгийн бус ямар үйл ажиллагааг санхүүжүүлэхээ татвар төлөгч байгууллага өөрөө сонгох юм. Ингэснээр нийгмийн чиглэлийн ашгийн бус үйл ажиллагааны санхүүжилт, түүнийгээ дагаад үйл ажиллагаа, үр дүн ч нэмэгдэнэ гэж эдийн засагч онцолж байна.

Харин үүн дээр Хэвлэл мэдэлэл, Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллахыг тэрээр уриалж байгаа юм. Мөн тэрээр татварын  системийн талаар байр сууриа хуваалцлаа.

Эдийн засагч, судлаач М.Чимэддорж “Жилд 1.5 сая тэрбум хүртэл борлуулалтын орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авна гэдэг нь манай татварын нэгдсэн тогтолцоо эвдэж буй хэрэг.

Үүнийг дагаад ААН байгуулагууд хэмжээ жижигрэх сөрөг үр дагавартайгаас гадна эдийн засгийн үйл ажиллагааны салбар болон орлогоороо ялгаварлагдах хандлага бий болж байгаа юм.

Тиймээс энэ нь учир дутагдалтай зохицуулалт гэж би хувьдаа боддог. Нөгөөтэйгүүр татвар төлөгч ААН байгуулагууд татвар төлөхгүй байх хандлагатай. Мөн бага татварын орлогын хойноос татварын алба ажиллахгүй. Ажиллах сонирхол багасч байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашид Монгол Улсад татварын тогтолцоо нэгдмэл байх уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж байна. Татварыг бууруулна гэдэг нь эдийн засгийн хямрал одоогийн байгаа хүндрэл дээр буруу онош тавьсны илрэл гэж харж байна.

Яагаад гэхээр, Монгол улс бизнесийн орчин, өрсөлдөх чадварын индексээр татварын орчинг хойш нь чангаагаад байгаа зүйл огт байхгүй. Хамгийн гол хойш нь чангааж байгаа зүйл нь авлига, хүнд суртал, улстөржсөн эдийн засаг, макро эдийн засгийн бодлогын алдаа байгаа юм.

Татвар өндөр болохоор Монголд бизнес хөгжихгүй байна гэсэн үг биш. Харин одоо байгаа байдалдаа буруу онош тавиад, буруу зүг рүү  хадуураад явж байна гэсэн ойлголт төрж байна. Нэгэнт ийм хуулийн төсөл өргөн барьсантай холбоотой Монгол Улсад бие даасан хараат бус иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, хөгжлийн суурь үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой, санхүүжтилтийн механизмыг бий болгох боломж бүрдчихлээ гэж харж байна.

Ашгийн бус үйл ажиллагааны сангийн хуулийг баталж, тухайн татвар төлөгч ААН-үүдийн хөнгөлөгдсөн татварыг татвар төлөгч өөрөө аль санд хандивлахаа сонгох тогтолцоог бий болгож чадах юм бол ирэх дөрвөн жилийн хуулийн төсөлд заасан хугацаанд нь авч үзэхэд 120 тэрбум төгрөгийг ашгийн бус чиглэлээр байгууллагуудад зарцуулах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна