Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонссон байна.
2012-2016 оны гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2882 айлын орон сууц ашиглалтад орсон бол барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 5760 айлын орон сууц байгаа аж.
Энэ нь 2012 онд тавьж байсан зорилтын 30 хувь нь биелснийг харуулах үзүүлэлт гэдгийг танилцуулжээ.
Дахин төлөвлөлтийн 18 байршилд дэд бүтцийн ажлыг шийдвэрлэх зорилгоор улс болон нийслэлийн төсвөөс 140 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.
Ажлаа хугацаанд нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдэх хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэх шаардлагатай байгааг хэлжээ.
Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга, иргэдийн газрын чөлөөлж, нийслэлээс шаардагдах хөрөнгө санхүүжилтийг тодорхой хэмжээнд авсан ч ажлаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж, нийслэлээс өгсөн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг сануулсан байна. Нийслэлийн хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэхийн тулд гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны баримт бичиг боловсруулж мөрдөх, дахин төлөлвөлтийн ажлыг системтэйгээр хэрэгжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлж, эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлагатай байгаа гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлжээ.
Засаг даргын зөвлөлийн хурлаас дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд орон сууц дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн боловч төслийн үйл ажиллагаа удаашралтай гэрээний биелэлт хангалтгүй байгаа зарим аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгөх, хүлээсэн үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ
Сэтгэгдэл байхгүй байна