• Эхлэл
  • 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2016/10/28

Монгол банкнаас сар тутам банкны сектор, мөнгөний тойм, гадаад сектортой холбоотой статистик мэдээллийг хүргэж байхаар болжээ. Үүнтэй холбоотой өнөөдөр /2016.11.28/ эхний хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ.

Монгол банкны хэвлэлийн албаны мэргэжилтэн Л.Энхдэлгэр “Ипотекийн зээл 2016 оны есдүгээр сарын эцсийн байдлаар 3.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгогдсон байна.

Үүн дотроо хөтөлбөрийн зээл 3 их наяд 47.6 тэрбум төгрөг, банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн ипотекийн зээлийн дүн 798.7 тэрбум төгрөг байна. Харин бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн ипотекийн зээлийн дүн 96.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 8.7 хувьтай байна. Хувиар нь авч үзвэл ипотекийн хөтөлбөрийн зээл 77.3 хувь, банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл 20.8 хувь байна. Харин бусад эх үүсвэрээр олгосон зээл 2.5 хуьтай байгаа юм” гэв.

Есдүгээр сард банкууд 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс 31.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Ипотекийн 5 хувийн зээлд есдүгээр сард 15 тэрбум 211.9 сая төгрөгийн зээлийн санхүүжилт олгогджээ. Харин ипотекийн 8 хувийн зээлд 19 тэрбум 787.1 сая төгрөг, банкууд өөрийн эх үүсвэрээр 15 тэрбум 80.4 сая төгрөгийн ипотекийн зээл олгсон тухай мэдээллээ.   

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна