Алт тушаалтын хэмжээ өсчээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрсэн байна.
2015 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 15.1 тоннд хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд төвшинд хүрснийг албаныхан онцолж байна.
Тушаасан алтны хэмжээ өнөөдрийн ханшаар 550 сая ам.доллартай тэнцэж буй аж.
Шаардлагатай тохиолдолд Төвбанк дээрх хэмжээний алтыг цэвэршүүлэн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа албан нөөцийн хэмжээ 1.6 тэрбум хүртэл өсөх боломжтой ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна