• Эхлэл
  • Банкуудын ипотекийн зээлийн тайлан (2016 оны 9-р сар)

Банкуудын ипотекийн зээлийн тайлан (2016 оны 9-р сар)

2016/11/02

ХУРААНГУЙ:

  • Тухайн сард нийт 850 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 87925-д хүрчээ.
  • Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3,943.0 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,047.6 тэрбум төгрөгийн зээл нь ОСИСТТБХ-ийн зээл байна.
  • Шинээр олгосон зээл өмнөх сараас 32.6%-иар, төлөгдсөн зээл 22.9%-иар тус тус буурсан байна.
  • Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 8.7%-тай байлаа.
  • Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 19.7 жил байна.
  • Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 59.9 сая төгрөг байна.
  • Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 2.3%, чанаргүй зээл 1.1%-тай байна.

1. Ипотекийн зээлийн үлдэгдэл
Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8.0 нэгж хувиар буурч 18.8 хувь боллоо. 

Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.3 хувь буюу 3047.6 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 5 болон 8 хувийн хүүтэй зээл, 5 болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 20.3 хувь буюу 798.7 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.5 хувь буюу 96.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.

2016 оны 9 дүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.0 хувь нь төгрөгийн, 1.0 хувь нь валютын зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь тайлант сард 2.3 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.1 байна.

2. Тайлант сард олгосон зээл
Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 35.0 хувиар тус тус буурсан байна.

 

Тайлант сард шинээр олгосон зээлийн 68.8 хувь буюу 35.0 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 31.2 хувь буюу 15.9 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.

Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ тайлант сард 59.9 сая төгрөг байна.
Тухайн сард 31.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх оны мөн үеэс 22.6 хувиар өсчээ.

 

 

3. Зээлдэгчдийн тоо
Тайлант сард нийт 850 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 537 ээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 313 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.

 

2016 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 87925 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 64081 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд (үүнээс 3457 нь 5 хувийн хүүтэй зээлд, 1316 нь 8 хувиас 5 хувь руу шилжсэн зээлд хамрагджээ), 20611 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 3233 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.

 

 

4. Зээлийн хугацаа
Тайлант сард банкууд 3 сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 19.7 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 16.5 жил байна. Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 38.9 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон байна. Харин нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 71.9 хувь нь 16-20 жил, 17.0 хувь нь 11-15 жил, 9.1 хувь нь 6-10 жил, 1.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.

 

5. Зээлийн хүү
Банкуудын 2016 оны 9 дүгээр сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 8.7 хувь, банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 13.0 хувьтай байна.

 

Хавсралт 1-д банкуудын ипотекийн зээлийн нэгдсэн тайланг харуулав.

 

Хавсралт 2-т Орон нутгийн банкуудын ипотекийн зээлийн тайлан

2016 оны 9 дүгээр сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгосон ипотекийн зээл бүрдүүлжээ. Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.0 хувь буюу 127.6 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.0 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт ногдож байна.

Эх сурвалж: Монгол банк

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна