• Эхлэл
  • Ипотекийн зээл өмнөхөөс өөр нөхцөлөөр хэрэгжинэ

Ипотекийн зээл өмнөхөөс өөр нөхцөлөөр хэрэгжинэ

2016/11/03

Ипотекийн зээл үргэжлэх эсэх хүлээлт үүсгээд буй.

Иргэд бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах чадамжгүй байгаа бөгөөд ипотекийн зээлийн нөхцөлтэйгээр орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо өссөөр байгаа юм.

Тэгвэл зээл үргэжлэх тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэтбат ярьжээ. Зээл хэрэгжихдээ өмнөх хэлбэрээр бус өөр нөхцөлөөр хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. 

Тодруулбал, Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг цаашид хийх эдийн засгийн боломж байхгүй гэсэн асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьжээ.

Харин Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр тусгаж өгсөн.

Тиймээс цаашид ипотекийн зээлийг засгийн газар бүрэн хариуцаж,  өөр эх үүсвэр татах шийдэлд хүрсэн байна.

Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энэ асуудлаар хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийн эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа.

Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэв. 

Ч.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна