• Эхлэл
  • Дэлхийн аквачдын өдөр Монголд

Дэлхийн аквачдын өдөр Монголд

2016/11/14

Дэлхийн аквачдын өдөр жил бүрийн 11 сарын 12-ны өдөр болдог. Дэлхийн аквачдын өдөрлөгийг 2012 оноос Rose Hartzenberg хүний санаачилгаар дэлхий нийт нэгэн зэрэг хийдэг болсон уламжлалтай.

Манай улс 2014 оноос дэлхийн уг өдөрлөгтэй албан ёсоор нэгдсэн.

Тодруулбал, Монголын усан аэрэбекийн холбоог үүсгэн байгуулагч ОУХМ Б.Энхзул багшийн санаачилгаар дэлхийн аквачдын өдөрлөгтэй 2014 оноос эхлэн манай улс албан ёсоор нэгдэн тус өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Дэлхийн аквачдын өдөр аква фитнесээр хичээллэх сонирхолтой хүмүүс нэгдэн цуглаж, өөрсдийн орны усан бассейнд баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг, аква хичээлийн бичлэгээ цахим сайтад байршуулдаг уламжлалтай билээ.

Жил ирэх бүр өдөрлөгт оролцогч орон, гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жил 77 орны нийт 196 усан бассейнд зэрэг зохион байгуулагдахаар бүртгэгджээ.

Манай улсын хувьд энэ жил Дэлхийн аквачдын өдөрлөг /4th Wordwide Aquathon D ay/ 11 сарын 12-ны өдөр Их Монгол хороолол дахь “Тэмүүлэл” төвд болж өнгөрлөө.

Энэ өдөр усан аэрэбекээр хичээллэн, усны ач тусыг мэдрүүлэхэд өдөрлөгийн гол зорилго оршсон юм.

“Тэмүүлэл” төвд зохион байгуулагдсан уг өдөрлөгийг Япон улсын аквадинамик институт, Европийн аква фитнессийн холбооны албан ёсны оюуны өмчийн эрхтэй ОУХМ багш Б.Энхзул удирдан явуулсан бөгөөд оролцогч, сонирхогч гишүүддээ гарын бэлэг гардуулж, усан аэрэбекээр хичээллэх сарын урамшуулал зэргийг олгосон юм.

Мөн “River” клубын аква фитнессийн багш Д.Халиун, Ц.Мичидмаа нар урилгаар оролцож хичээл хамтдаа заах зэрэг сонирхолтой арга хэмжээ энэ өдөр болж өнгөрлөө.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин