• Эхлэл
  • Японы үндэсний өөрийгөө хамгаалах хүчин

Японы үндэсний өөрийгөө хамгаалах хүчин

2016/11/30

Японы үндэсний өөрийгөө хамгаалах хүчин /ЯҮӨХХ/ буюу Зэвсэгт хүчин:

Дэлхийн II дайн дууссанаас хоёр жилийн дараа буюу 1947 онд Япон улс армигүй байх, олон улсын маргааныг цэргийн хүч ашиглан шийдэхгүй байх гэсэн заалтуудтай Үндсэн хуулийг баталжээ.

АНУ Олон улсын гэрээг зөрчин 1951 онд Японтой гэрээ байгуулж, тус улсын Рюкю арал дээр цэргийн баазтай болжээ.

Хариуд нь япончууд холбоотны хувиар «Өөрийгөө батлан хамгаалах» нэртэй Зэвсэгт хүчин байгууллаа.

2007 онд Японы Үндэсний Батлан хамгаалах Газар яам болон өөрчлөгдсөнөөр тус улс энхийн зарчмуудаасаа татгалзсан юм.

Японы армийн хуурай замын анги нэгтгэл нь 151,8 мянган хүнтэй. Энд явган цэрэг, хуягт танкийн нэгтгэл, их буу, зенит ба пуужингийн ангиуд, агаарын десантын анги зэрэг багтдаг.

Тус улсын Цэргийн нисэх хүчний бие бүрэлдэхүүнд 45,6 мянган хүн алба хашдаг.

Энэ хүчин Тактикийн сөнөөгч авиаци, Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем (ПЭХС), тагнуулын болон цэргийн тээврийн, тусгай нисэх хүчин, тэрчлэн зени-тийн пуужингийн, радио техникийн, ар талын хангамжийн ангиудаас бүрддэг. Зэвсэглэл гэвэл «F-1», «F-15J», «F-15DJ» зэрэг 189 нисэх онгоц, тагнуулын «RF4E», тэрчлэн туслах зориулалтын 400 шахам нисэх онгоц, вертолет бий.

Эх сурвалж: Ganzorig Shagdar


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин