• Эхлэл
  • 2050 он хүртэл эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлнэ

2050 он хүртэл эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлнэ

2016/12/07

    Швейцарь Улсын нийт эрчим хүчний 38 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг

Цөмийн эрчим хүчний станцын үйл ажиллагааг хатуу хуваарийн дагуу үе шаттайгаар зогсоох санал асуулгад олон нийт эсэргүүцсэн хариу өгчээ.

SRF олон нийтийн телевизийн нэвтрүүлгээс үзвэл нийт иргэдийн 54.2[1] хувь буюу Швецарийн Холбооны Улсын ихэнхи мужийн иргэд дээрхи санал асуулгад эсэргүүцсэн санал өгсөн байна.

Ногоон намын дэвшүүлсэн энэ төсөл хэрэгжсэн бол нийт таван цөмийн эрчим хүчний станцын гурвыг нь ирэх онд зогсоож үлдсэн хоёрыг нь 2029 онд зогсоох байсан юм.

Фүкүшимагийн цөмийн ослын дараа Швейцарь Улсын Засгийн газар 2050 он хүртэл сэргээгдэх эрчим хүчээр өөрсдийн эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан.

Цөмийн станцын аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох шаардлагүй хэмээн үзсэн тул нарийн цагийн хуваарь тогтоогоогүй байна.

Байгаль орчны шинжээчид цөмийн реакторыг 45-аас дээш жил ажиллах ёсгүй гэж үздэг ба үүнийг хангахын тулд Швецарийн хоёр станцыг нэн даруй хаах хэрэгтэй болж байгаа юм. Харин бизнес эрхлэгчид болон Засгийн газар тэднийг эрт зогсоосноор эрчим хүчний хомсдол үүсч, шатмал түлшний хамаарлыг ихэсгэх боломжтой гэж үзжээ.

Иргэдийн эсэргүүцсэн саналыг Женев дэх ВВС-ийн сэтгүүлч Имоген Фулкес ийнхүү тайлбарлажээ:

Швейцарийн сонгогчид Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн зөвлөгөөг байнга дагадаг ба энэ удаагийн цөмийн эрчим хүчний талаар өгсөн санал ч мөн үүнээс гажсангүй.

Хэдийгээр Швейцарийн маш олон иргэд өндөр насжилттай цөмийн станцын аюулгүй байдалд санаа зовниж байгаа боловч богино хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосноос үүсэх эрчим хүчний хомсдол, цаашлаад тэр ч эрчим хүчний эх үүсвэргүй болохоос бүр ч илүү айж байгаа ажээ.

Швейцарийн нийт эрчим хүчний гуравны нэгийг цөмийн эрчим хүчнээс гаргадаг. Швейцарь улс нь одоогоор дэлхийн хамгийн өндөр өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай улс тул иргэд үүнийг сулруулах ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй байна.

Үүнээс гадна Швейцарийн Засгийн газар сэргээгдэх эх үүсвэрлүү чиглэсэн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулсан тул цөмийн эрчим хүчний хамаарлыг аажмаар багасгах замаар бүрмөсөн татгалзах хандлагатай байна.

Эх сурвалж: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ulsiin uurhai baih estoi
    2016 оны 12 сарын 27
Сонин хачин