Global fire power цахим сайтаас гаргасан судалгаагаар Монгол улс Ази номхон далайн бүсийн 33 орноос байлдааны хүчин чадлаараа 26-р байранд жагсжээ.
Нэгдүгээрт, мэдээж Орос улс орсон бол
Хоёрдугаарт, Хятад орсон байна.
Манай хойно Камбож Армен зэрэг улсууд орсон аж.
Энэ жагсаалтыг гаргахдаа хүний хүч, санхүүгийн байдал, армийн сэтгэлзүй, зэвсэглэл, газар нутгийн байрлал гэх зэрэг 40 гаруй үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг ажээ.
Нийт дэлхийн 126 орныг энэ ранканд оруулсан бөгөөд Монгол улс 87-р байранд байна.
Зарим тоо баримтаас нь дурдвал;
- Цэргийн албан хаагчийн тоо:10370
- Нөөцөнд байгаа бэлтгэл хүчин:137 000
- Танк:420
- Хуягт тээвэрлэгч: 640
- Их буу:300
- Шуурганы галын систем: 130
- Тээврийн онгоц:10
- Тээврийн нисдэг тэрэг:7
- Батлан хамгаалах төсөв: 70 сая доллар гэжээ.
Эх сурвалж: Б.Эрдэнэбат
Сэтгэгдэл байхгүй байна