• Эхлэл
  • Газар хөдлөлтөд 45 мянган хүн орон гэргүй болжээ

Газар хөдлөлтөд 45 мянган хүн орон гэргүй болжээ

2016/12/11

Индонези улсын Асех мужид өнгөрсөн долоо хоногт 6.5 магнитудын газар хөдөлснөөс 100 хүн амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтөд 11 мянган байшин барилга нурж, 45 мянган хүн орон гэргүй болсон байна. Орон гэргүй болсон олон мянган хүн сүм, сургууль, хорогдох байр болон хамаатан садныдаа хоног төөрүүлж байгаа аж.

Аврах ажиллагаа үргэлжилж байна. Үнэрч нохой дагуулсан аврагчид нуранги дороос хохирогчдын цогцсыг хайж байгаа аж. Индонезийн ерөнхийлөгч гамшгийн газарт очих үеэрээ шинээр бүтээн байгуулалт хийхээ амласан байна. Үүний зэрэгцээ Австралийн засгийн газраас сая ав.долларын хүмүүнлэгийн тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: Bussiness Insider

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин