• Эхлэл
  • Туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийджээ

Туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийджээ

2016/12/17

Испанийн иргэний дайн. 1936-1939 он 1936 онд испанийн армийн баахан тушаалтнууд засгийн газрын эсрэг бослого гаргажээ. Босогчид толгойлогчоороо генерал Франциско Франко-г сонгов.

Энэ хvчнийнхэн националистууд буюу босогчид гэдэг нэртэй. Сонгуулиар сонгогдсон испанийн засгийн газрыг дэмжигчдийг бvгд найрамдахчууд гэнэ. Испанийн иргэний дайн дэлхий нийтийн анхаарлыг татав. Националистуудад туслахаар Хитлер, Муссолини нар цэрэг, зэвсэг, онгоц болон зєвлєхvvд илгээжээ.

Бvгд найрамдахчуудыг дэмжих цорын ганц хvч бол ЗХУ байв. Франц, Нэгдсэн Вант улс ба АНУ хэрэг явдалд оролцохгvй гэж шийдсэн аж. Харин, бvгд найрамдахчууд дэлхийн олон орны олон хvнд таалагдаж байсан тул энд тэндээс тэдний талд тулалдахаар хvмvvс ирж, тэднийг коммунистууд олон улсын бригад болгон зохион байгуулаад байлдаанд оруулж байжээ. 3 жил vргэлжилсэн иргэний дайны тєгсгєлд 1939 оны 4 сарын 1-нд сvvлчийн бvгд найрамдах хvч зэвсгээ хураалгав.

Ийнхvv Испани улсад Франко єєрийн диктатураа тогтоох зам нээгдэв. Энэ дайн зэвсэг техник, тактикаа турших сайхан боломж Герман, Итали болон ЗХУ-д єгчээ. Энэ дайнаар нацизм ба фашизмыг дэмжинэ, эсвэл эсэргvvцнэ гэдгээрээ дэлхий хоёр талд vндсэндээ хуваагдсан гэж болно.

Ийм утгаараа испанийн иргэний дайн дэлхийн хоёрдугаар дайны ємнєх бас нэгэн сорилт байлаа. Испаний иргэний дайн нь дэлхийн дайны сургуулилт болж Европын ихэнх орон хөндлөнгөөс оролцон цэрэг техникийнхээ чадавхийг сорив.

Уг дайнд үндсэрхэг үзэлтнүүд ялснаар Франко 1975 онд нас барах хүртлээ тус улсыг удирдсан билээ.

Бүгд найрамдахчууд:450,000 цэрэг, 350 нисэх онгоц, 200 их буу Эх орончид националистууд /Франко/ нар 600,000 цэрэг, 600 нисэх онгоц, 290 их бууко/ нар:

Хохирол: Бүгд найрамдахчууд: 320,000 цэрэг амь үрэгдсэн Эх орончид националистууд /Франко/ нар 130,000 цэрэг амь үрэгдсэн Испаний иргэний дайнд Бүгд найрамдахчуудыг дэмжин оролцож ялагдсан ЗХУ-ын удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна.

Тэр үеийн Орос сэтгүүлчийн нийтлэлд “5-р сарын 29-нд (1939 оны.) Москвагаас тусгай нислэгээр Монгол руу суудлын гурван онгоц нисчээ.

Эдгээр онгоцонд Испани, Хятадад байлдаж туршлагажсан Зөвлөлтийн 48 нисгэгч сууж явлаа. Тэдний дунд ЗХУ-ын баатар 22 хүн байв. Туршлагатай нисгэгчдийн өөр нэг бүлэг галт тэргээр явсан байна. Чита-д нисгэгчид онгоцоо хүлээн авч нисч туршаад дараа нь Халх гол фронтын шугам руу нисч байлаа” гэжээ.

Эх сурвалж: Ganzorig Shagdar


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ZUGEER SONIRHOJ UZEJ BN UUL N BID NARAAS MONGO GARAHGUI BOLOHOOR GAIGUI YUM BOLOW UU GD UZEJ BN YU CH GSN ENE LINKEER OROOD BURTGUULEED UZ http://Cash4Visits.com/ref.php?refId=343209 энэ линкэр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна
    2016 оны 12 сарын 17
Сонин хачин