• Эхлэл
  • Э.Бат-Үүл: АТГ-аас намайг шалгаагүй, ээлжит бохир гүжирдлэг байна

Э.Бат-Үүл: АТГ-аас намайг шалгаагүй, ээлжит бохир гүжирдлэг байна

2017/03/07

Сар шинийн баярын өмнөөс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл зарим сайт болон сошиал ертөнцөөр тархсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд буюу сар шинийн баяраас хойш дахиад ийм мэдээлэл хүчтэй тархаж, хүмүүс Э.Бат-Үүлийг дахин шалгаж байгаа юм уу гэж асууж байгаа юм. Тэгвэл энэ талаар өчигдөр буюу 2017.03.06-нд Э.Бат-Үүлээс тодрууллаа.

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юмуу?

-Өөрөөс чинь анх удаа сонсож байна. Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэдэг, гүжирдлэг байна.

-Та Хотын дарга байхдаа өөрийгөө шалгуулсан билүү?

-Тэгсэн. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоосон, албан бичгээр надад мэдэгдсэн.

-Таныг яагаад ингэж гүтгээд, харлуулаад байгаа юм бэ?

-Сар шинийн босгон дээр намайг баривчлаад хэцүү нэртэй газар хийлээ гээд гүтгэсэн. Би тэр гүтгэлэгт шуурхай няцаалт өгсөн. Манай хүүг хорилоо гээд бас гүжирдсэн. Зорилго нь тодорхой шүү дээ, намайг гутаах, нэр хүндийг унагаах гэсэн улс төрийн бохир технологи. Өөр юу ч биш.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    2013 оноос хойш одоо хэдэн он билээ. 3,4 жилийн дотор бүү хэл 3,4 хоногийн дотор ч юу хийе гэж хүснэ түүнийгээ хийж чадах улс даа.
    2017 оны 03 сарын 09
Сонин хачин