Хэдхэн хоногийн өмнө МАН, АН-ынхан засаг ноёны суудлаа булаацалдаж жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэв. Эрх баригчид цагдаагийн хүчээр сүрийг үзүүлж, хаалга цонхоо эвдэцгээгээд бөөн л юм болов. Дараа нь нийслэлийн Засаг дарга С:Батболдын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн тул дүүргийн өмнөх удирдлагууд ажлаа буцаагаад авлаа л гэсэн. Товчхондоо бол холион бантан болсон. Гэтэл дээгүүрээ ийн будилж байх хооронд доороо бүр ч баларч байгааг олон хүн мэдээгүй. Дээрээ суудлаа олохгүй заамдалцаж байх зуур доогуураа харин албан тушаалын наймаа, солилцоо болоод өнгөрчээ.
2016 онд болсон УИХ, нийслэлийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Ж.Энхзул хэмээх бүсгүйг томилжээ. Хуулиар бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилгоо хийдэг хуультай. Сонгууль бүрийн дараа болдог ээлжит халаа сэлгээ биз гээд хүмүүс тухайн үед тоогоогүй байх. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө шийдвэр Захиргаа, бодлого төлөвллөтийн хэлтсийн даргын томилгоог хийжээ. Томилсон хүн нь хэн гээч. Монгол Улсын гаваьяат жүжигчин Ц.Төмөрбаатар. Мэргэжлийн хүмүүсээр засгийн эрх бариулна гэж амлалт өгсөн МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг эвэртэй туулай үзсэн мэт гайхацгааж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна