• Эхлэл
  • ДУУЛИАН:Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

ДУУЛИАН:Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

2017/03/14

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ. Шүүх хурал 09.30 цагаас эхлэн үргэлжилсээр шүүх бүрэлдэхүүн 21.41 цагт шийдвэрээ танилцууллаа.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм. 

Дашрамд сануулахад шүүх хуралдаан яллагдагч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч нар, хохирогч С.Оюуны өмгөөлөөгч оролцсон харин яллагдагчид шүүх хуралд онлайнаар холбогдсон юм. Энэ шүүх хуралд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр оролцож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн аваагүй учраас хуралдааныг орхин гарсан юм.

Шүүхийн магадлалыг ЭНД дарж үзнэ үү 

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

Шүүх хурал түр завсарлав

Ц.Амгаланбаатар нарын шүүх хурал үргэлжилж байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Ene heregiin buh gerchuud mordoj baisan mordon baitsaagch nar alsan aluurchid ni bugdeeree aluulsan shuu dee Harin zahialagch nar ni tor zasagiin ondor alband baisaar bna ted nar shudraga huuliin shiitgel huleej yalaa edleh estoi
    2017 оны 03 сарын 16