• Эхлэл
  • Хаана байна, тэр “ардчилал”, хэн “авчихав”?

Хаана байна, тэр “ардчилал”, хэн “авчихав”?

2017/03/16

-Бидний амь биеэ золин тэмцэж авчирсан ардчилал хаачив аа? Энэ бидний хүссэн ардчилал мөн үү?

-Өнөөдөр яагаад ард түмнийхээ үгийг сонсох нь бүү хэл, эрхэнд нь халдаж байдаг төр бий болчихов... уурлаж хилэгнэсэн гэмээр үгс Монголын залуучуудын холбооны хурлын танхимд /2017.03.16/ сонсогдоно. Энэ бол Ардын их хурал хөдөлгөөний Зөвлөлдөх уулзалт. Хурлын танхимд багтахгүй олон хүн цуглаж, бүгд үгээ хэлэхийг хүсч байлаа. Тэнд олигархиудын нийгэм, хуулийн засаглал нуран унаж байгаа, амьдрал өдрөөс өдөрт нурж байгаа, бид цаашид яах вэ гэхчилэн өнөөдөр магадгүй хүн болгоны амнаас гарч болохоор үгс сонсогдож байна. Ардын их хурал хэмээх хөдөлгөөн бол өнөөгийн олонхийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа 76 гишүүн бүхий УИХ-ын тогтолцоог өөрчлөн 1990 онд ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих, ардчилсан Үндсэн хуулиа батлах үеийн Ардын их хурал, түүний дэргэд байнгын парламент болох Улсын бага хурлын тогтолцоог эргэн сэргээх ёстой гэсэн санаачлагыг дэвшүүлж байгаа юм. Үүнийг товчхондоо тухайн үеийн Ардын их хурлын гишүүн Э.Бат-Үүл “Олигархажсан УИХ-д ташуур хэрэгтэй. Тэр ташуур бол Ардын их хурал. Товчхондоо бол ардын төлөөлөл юм” гэж томьёолов.

Хаана байна, тэр ардчилал?

Ардчиллын анхдагчид “Бидний хүссэн тэмүүлсэн ардчилал хаачив аа” гэж асууж байна. Харин үүнд

-Өнөөдөр Монголд ардчилал байхгүй. Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний саналыг худалдан авагчид завшиж, үгүй хийж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах баталгаа болгож байна. Тэд өнөөдөр ард түмний засгийн эрхийг булаан авсан бол, маргааш шүүх засаглалыг үгүй хийнэ. Тэгвэл бид үр хүүхэддээ юу хэлэх вэ? Үр хүүхэд маань ямар орчин, нийгэмд амьдрах вэ? Хэрвээ чи олигархиудын дур хүсэлд нийцэхгүй бол тэд чамайг бяц гишгинэ. Бид ийм нийгмийг хүссэн үү гэсэн гашуун асуултыг Э.Бат-Үүл сөргүүлэн тавьж байна.

Биеэ үнэлэгч УИХ-ын гишүүд

Шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын гишүүд сум болгоны төлөөлөл нь байсан. Тэнд ямар асуудал байгаа, тэд юу хүсч байгааг “тэд” мэддэг, “тэд” өнөөгийн УИХ-ын гишүүд шиг сонгуулиар тойрогтоо харагдаж, нийслэлээс тойргоо хардаггүй. УИХ-ын гишүүд нь бүү хэл аймгийн дарга нар, одоо цаашлаад бүр сумын дарга нар нь нийслэлээс “алсын удирдлагаар” орон нутгаа удирддаг болсон энэ үед сум гэдэг үнэндээ орхигдсон, хаягдсан нутаг болсон. Орхигдсон учраас иргэд нь нийслэл рүү зугатаж байна. Одоо бүр нийслэлээсээ, Монголоосоо гадаад руу “зугатах” гэж залуус оочерлон тэмцэлдэж байна. Энэ юуны учир вэ гэж зөвлөгөөнд оролцогсод бухимдав. Э.Бат-Үүл үүнийг мөн л

-УИХ-ын нэг гишүүн өөртөө, өөрийнхөө бизнест зориулж хууль санаачилж, түүнийгээ батлуулж байна. Батлаж байгаа нь ч УИХ тэр чигээрээ биш, нам бүлэглэлийн удирдлага гэсэн хэдхэн цөөхөн хүн үүнийг нь батлах, эсэхийг шийддэг. УИХ-ын гишүүд үнэндээ бол саналын кноп дарж, биеэ үнэлдэг болсон гэж тайлбарлав.

 

Тэгвэл та, эсвэл "тэд" юу хийж байсан юм бэ?

 

Магадгүй энэ асуулт Ардын их хурлын депутатын хувьд Э.Бат-Үүлд ч өөрт нь хаяглагдах байх.

Тайлбар нь:

-Та нар итгэхгүй байх даа. Тэр үеийн Ардын их хурал үнэхээр л ард түмний төлөөлөл, чин үнэнч хүмүүс байсан юм шүү дээ. АИХ-ын гишүүн Дамдин тухайн үедээ ёс зүйн алдаа гаргасан хэмээн эргүүлэн татагдаж байсан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүнийг бид эргүүлэн татаж чадах уу? Тэр бүү хэл тухайн үеийн Ерөнхий шүүгч, прокурор Ерөнхий сайдтайгаа проткол хөтлөлгүйгээр уулздаггүй байсан юм. Ирээд уулз даа гэхэд нь Бид тантай хувьчлан уулзах ёсгүй. Энэ утсаар ярьсан тухайтад ч протколд тэмдэглэхээс өөр аргагүй шүү дээ гэж хэлж байсан юм. Гэтэл энэ бүхэн хаана алдагдчихав аа? Бид Үндсэн хуулиа батлахдаа нэг зүйлийг огт бодоогүй, тооцоогүй. Тэр бол ард түмний саналыг мөнгөөр худалдаж авч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болж болохыг. Магадгүй энэ бидний ой тоонд ч ороогүй байж болох юм гэв.  Дашрамд дурдахад хоёр танхимтай парламент байгуулах тухай үүсгэл санаачлага анх 2005 онд тавигдаж, тухайн үедээ нэлээд их судалгаа, хэлэлцүүлэг явагдсаар яг хөдөлгөөн болж цэгцэрсэн нь 2016 он ажээ.

 

Одоо тэгээд яах вэ?

Давын өмнө олон нийтийн дэмжлэгтэйгээр алдагдсан засаглал, алдагдсан ардчиллаа эргүүлэн авахын тулд бүх нийтийн санал асуулга явуулан, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн гаргалгааг зөвлөгөөнд оролцогсод хэлж байна. Мэдээж энд өнөөдөр бүхэл бүтэн тогтолцоог бий болгосон олигархиуд, улс төрийн намын том эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг ч хэлж байна. Тиймийн тулд сума, аймаг, дүүрэг, орон нутагтаа хүн бүр чадах чинээгээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд Ардын их хурлын тогтолцооны талаар таниулан, ярилцаж, ард түмний, олонхийн дэмжлэгийг авах хэрэгтэй гэлцэж байна. Цөөнгүй ардчилагчид, 20 гаруйхан жилийн өмнө орь залуу, идэр насандаа ардчиллын төлөө зүтгэж явсан өнөөдрийн ахмадууд бүсээ чангалаад ажиллахад бэлэн байгааг гэж мэдэгдлээ. Өнгөц харахад энд ардчиллын анхдагчид гэгддэг хөөрүү, шийдмэг, гэхдээ л үнэнч, сэтгэлээрээ нөхөд цугларсан харагдана. Өөрсдийнх нь хэлснээр МоАХ-ынхны дураараа сахилгагүй зан ч “хаачихав”, үе үе заалнаас илтгэгчид цагаа барихыг, залуусынхаа үгийг сонсохыг анхааруулсан чимээ сонсогдоно. Гэхдээ бас зөвхөн МоАХ ч гэдэг юм уу, ерөөсөө аль нэг намын хөдөлгөөн санаалчлага, цаашилбал, нам голчилсон хөдөлгөөн болох ахул буруу тийшээ явж болзошгүйг анхааруулж байлаа. Дашрамд зөвлөгөөнд цөөнгүй залуус оролцож, санаа бодлоо хэлж байсан бөгөөд ахмадууд залуусын оролцоо чухлыг сануулж байлаа.

Дараагийн алхам юу байх вэ? Өнөөдөр ч Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж, ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Энэ ажлын хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал санаачлага илэрхийлж байгаа бүх төрийн бус байгууллага, нам болоод олон нийтийн төлөөллийг оролцуулах ёстой гэж АИХ хөдөлгөөнийнхэн үзэж байна. Чингэхгүй бол мөн л эрх баригчдын өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн, олигархиудын тогтолцоогоо хадгалах, баталгаажуулах өөрчлөлт хийж болзошгүй гэж тэд үзэж байна.

Үүнээс гадна эн тэргүүнд олон нийтэд таниулга хийж, олон нийтийн санаа бодлыг сонсож, дэмжлэгийг зангидаж зохион байгуулах алхмыг тэд хийх бололтой. Хаа сайгүй муухайгаар хэлэхэ төр засгаа “муулах”, үндсэндээ бол өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн байдалд шүүмжлэлтэй хандах нь олонх байгаа гэж үзвэл магадгүй төсөөлснөөс илүү дэмжлэг авч болох юм. Гэхдээ нөгөөтэйгүүр зөвхөн энэ зааланд цугласан болон дэмжихээ илэрхийлж байгаа хүмүүсийн сэтгэгдлээр нөхцөл байдлыг дүгнэж болохгүй нь тодорхой. Юутай ч тэд ардчиллын хоёр дахь давалгаанд нэгдэцгээе, одоо өөрчлөхгүй бол хэзээ өөрчлөх вэ гэлцэж байна. Харин та юу гэж бодож байна?   

А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Уг нь дэмжих санаа бсн л юмсан.Бат-Үүл оролцсон хөдөлгөөн юм бол бас худлаа юм биш үү.Энэ завхруулсан 26-н жил багадаа юу.
    2017 оны 03 сарын 22
  • Зочин
    shuud ardchilal populizm daguuldag zovloldoh ardchilal zuv togtoltsoo
    2017 оны 03 сарын 21
  • Зочин
    hoer tanhimtai parlament 21 zuunii hunii naimaa tsetsegluulne
    2017 оны 03 сарын 21
  • зочин
    явуулаж буйүйл ажиллагаа нь зөв байсан ч ардчилал маох яриад бана билэээ угнь асуудалнь зөв юмяг үэнэдээ намчирхалгүйгээр энэ асуудлыг дэвшүүлээд ард түмнээс санал асуулгаящ авбал сайн энд заавалнам ороод байгаа юм аа цаашлаад ерөнхийлөгчид санаатай улсууд олонд харагдах гарц ч байж болх юм төрд өнөөдөр намчирхалхэрэггүйгээр ард иргэдээ танигдсан_хүндлншдсэн мэдлэг боловсролтой хүмүүс депутат баймаар байгаа юм өнөөдөр бүх ззүйлийг мөнгөөр үнэлэж байна шүү дэээ
    2017 оны 03 сарын 21
  • Зочин
    Энэ салга амбаны їлгэрийг сонсоод сууж байгаа хїмїїс яана даа хєєрхийс гэж
    2017 оны 03 сарын 20
  • зочин
    өөрөө үлгэрлээгүй байж одоо яах нь вэ
    2017 оны 03 сарын 20
  • jek
    im bolgoson humusin terguun manlai ta ooroo bish gej u.
    2017 оны 03 сарын 18
  • Зочин
    Batuul min jujig tabihaa zogsoo.24 ,25 jil haana baisan bileeuy hiij baisan be gedgiig chin bugd medne.Odoo ard tu,nii tolgoi erguulj bas tur erguulj turd dahin garah uu?, tegj dahin dahin togluuldag teneg mongol hun haana baidagin ,zailj uz za
    2017 оны 03 сарын 18
  • od
    ih hurliig jalga dobnii humuus gej doromjilj baisan 2 shuu dee
    2017 оны 03 сарын 18
  • od
    batuui elbegdorj nar iim bolgoson
    2017 оны 03 сарын 18
  • demjigch
    demjij bna....yaj holbogdoj negdeh ve
    2017 оны 03 сарын 16
Сонин хачин