• Эхлэл
  • Нийгэм
  • Канадын Эрдэнэ Ресорс Монголд шинэ төсөл хэрэгжүүлнэ

Канадын Эрдэнэ Ресорс Монголд шинэ төсөл хэрэгжүүлнэ

2017.04.14

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол улсад алтны шинэ орд нээсэн Канадын Эрдэнэ Ресорс Девелопмент (TSX:ERD) Баян Хөндийд байрлах төслөө 2018 онд хэрэгжүүлж эхэлнэ гэж тооцож байгаа юм. Анх тооцож байснаас хавьгүй их хэмжээний алтны нөөцтэй гэж баталгаажсан энэ ордыг нээсэн Эрдэнэ Ресорс Хонг Конг-д зохион байгуулагдсан Майнс энд Мани арга хэмжээний үеэр Оны шилдэг хайгуулын компаниар өргөмжлөгдсөн байна.

Тус компани Баян Хөндийн алтны төсөл дээрээ 10 км гаруй өрөмдлөг хийж гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ердөө есөн сарын дотор ирээдүйтэй гэж тооцогдож байсан төсөл үндсэн хөрөнгө болж хувирчээ.

Компанийн Хөгжил хариуцсан дэд Ерөнхийлөгч Досон Брискогийн ярьснаар энэхүү шагнал бол Азийн хамгийн шилдэг уул уурхайн хөрөнгө оруулалтын шагнал гээд далайд гарцгүй Монгол улсад явуулсан үйл ажиллагааны үр дүн гэжээ.

Бусад уул уурхайн компаниуд Монгол улсын байнга солигддог бодлого боловсруулагчидтэй гэрээ хийхээр тохиролцож байхад Эрдэнэ Ресорс Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших Тянь Шаны алтны бүслүүр нутагт алт-холимог металлын Алтан Нар төслийг 2012 онд эхлүүлсэн байдаг.

Тун удалгүй Нова Скотиагийн Халифакст төвлөрдөг энэ компани Баян Хөндий гэж нэрлэгдсэн шинэ орд олсон бөгөөд  нэгэнтээ 10 км тууш өрөмдлөг хийж дууссан гэж Эрдэнэ Ресорс-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Питер Акерли CNBC-д ярьжээ.

Монгол улсын өнөөгийн нөхцөл боломжийн байгаа гэдэгт тус компанийн удирдлагууд итгэлтэй байгаа бөгөөд “Өнгөрсөн жилийн 7-р сард МАН ялж, бизнесийг дэмждэг, уул уурхайг дэмждэг Засгийн газрыг байгуулсан” гэж Акерли ярилцлагадаа дурьджээ.

Монгол улс хайгуулын салбараа илүү нээлттэй болгосон, саяхан АНУ болон Канад-тай хамгаалалтын гэрээ байгууллаа,” гэж тэрээр тус улсын бизнесийн орчин сайжирч буйг онцгойлон тэмдэглэжээ.

2015 оны сүүлээр нээгдсэн Баян Хөндий төслийн хувьд харьцангуй эрт байгаа хэдий ч ойрын 12-18 сарын дотор тус компани ордын нөөцийг тодорхойлж, ордын эрсдэлийг бууруулж үйлдвэрлэлд бэлтгэхээр төлөвлөж буй.

Эрдэнэ Ресорс компани Баян Хөндий, Алтан Нар төслүүдээс гадна Монголын баруун өмнөд хэсэгт хайгуулын хоёр лиценз, нэг ашиглалтын лиценз эзэмшдэг байна.

Сесилиа Жамасми

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН