• Эхлэл
  • ТЕГ-ын даргыг өөрчилнө

ТЕГ-ын даргыг өөрчилнө

2016/01/21

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Тагнуулын ерөнхий газрын даргыг өөрчлөх тухай асуудал тодорхой төвшинд яригдаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнд одоогийн дарга Б.Хурцыг өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Билэгтээр солих гэж байна гэсэн яриа гарсан байна. Олны анхаарлын төвд байдаг ТЕГ-ын даргыг жил гаруйхны өмнө сольж АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг томилж байсан.

 Үүний өмнө Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ардчилсан намын байнгын “албан тушаалтан” байдаг Б.Ариунсанг ТЕГ-ын даргаар томилсон нь ч багагүй шуугиан тарьсан.

Ердөө жил гаруйн өмнө тухайн үедээ АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон нь олны анхаарлыг татаж байсан.

Б.Хурцыг С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт холбогдуулан Д.Энхбат гэгчийг Францаас нууцаар баривчлан авчирсан хэрэгт холбоотойгоор мөн олон нийт мэддэг.

Одоо ТЕГ-ын даргаар томилогдоно гэгдэж буй С.Билэгт 2000 оын эхээр Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэрт агсам тавьсан гэх зэргээр мөн л шуугиан тарьж байсан, МоАХ-ын гишүүн, ардчиллын анхдагчдын нэг юм. 

Англи эхийг энд дарж уншина уу

For Mongolian version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Ene beltreg dagulj irsen gulgudee avaad hurdan zailaasai
    2016 оны 01 сарын 30
  • Зочин
    Ebigiin buunii nohoinuudaas oor hun alga uu mongol ulsad???
    2016 оны 01 сарын 29