• Эхлэл
  • ”Арева” уран баяжуулах гэрээгээр 300 сая доллар олгов

”Арева” уран баяжуулах гэрээгээр 300 сая доллар олгов

2016/02/19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Францын цөмийн эрчим хүчний групп болох "Арева" СА (EPA:AREVA) өнгөрсөн жил 300 гаруй сая долларын төсөвтэй уран баяжуулах үйлчилгээ үзүүлж урт хугацааны хэд хэдэн гэрээ байгуулсан талаар Мягмар гаригт мэдээлсэн байна.

“Эдгээр гэрээнүүд нь "Арева"-гийн уран баяжуулах үйлчилгээ үзүүлдэг туршлагыг хүлээн зөвшөөрч байгаагийн нотолгоо төдийгүй хэрэглэгчид, компанийн үйлчлүүлэгчиддээ найдвартай үйлчилгээг үзүүлнэ гэсэн эрмэлзэл, хариуцлагыг илэрхийлж байгаа юм” гэж "Арева"-гийн ахлах дэд ерөнхийлөгч Оливьер Уанц онцолсон байна.

"Арева" компани Виржиниа мужийн Линчбург дахь салбараасаа 50 орчим ажилтныг буюу АНУ дахь нийт ажиллах хүчнийхээ тэн хагасыг халах үеэр дээрх мэдэгдлээ гаргасан бөгөөд "Ассошиэйтед Пресс" агентлагийн мэдээлснээр уналтанд ороод байгаа цөмийн салбарын буурч буй эрэлтэд нийцүүлэн ажиллах хүчний зохицуулалт хийж байгаатай холбоотой ажээ.

Өнгөрсөн оны 12-р сард компани 2015 оны эхний хагаст цэвэр ашиг нь 852 сая доллараар буурсан учир 22 ажилтныг цомхотгосон бөгөөд гэхдээ халагдсан ажилтнуудад тэтгэвэртээ эрт гарсны урамшуулал олгосон юм.

Өнгөрсөн оны намар "Арева" Линчбургийн үйл ажиллагаа багтсан нийт эрчим хүчний үйлдвэрийн хэсгийн 75%-ийг Электрисите де Франс компанид зарна гэдгээ зарлаж байсан.

Сесилия Жамасми

Эх сурвалж: www.mining.com

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 13