Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн улстөрийн онцлох үйл явдал мэдээж УИХ-ын ээлжит бус чуулган байлаа. Өмнө нь 2016.02.15-нд зарлагдсан ээлжит бус чуулганы нээлт хоёрдугаар сарын 18 хүртэл хойшлогдсон. Хойшлогдсон чуулган 19-ны 10:45 цагт эхэлж, 20:40 цагт хаалтаа хийв. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг 14 хоногийн хугацаатай зарлаж байна гэж мэдэгдсэн ч унжиж унжиж эхэлсэн хуралдаан ийн өдрийн хугас үргэлжилсэн нь бас шүүмжлэл дагуулж буй. Ээлжит бус чуулганаар 24 төсөл хэлэлцсэн гэж буй нь шүүмжлэл дагуулахаар. Гэхдээ олонхийн бүлгийн гишүүд эхний хэлэлцүүлгүүд хийсэн, эцэслэн батлах л шат үлдсэн асуудлуудыг хэлэлцэж баталгаажуулсан гэж тайлбар хийж буй. Үүнд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх тухай асуудал багтаж байгаа юм.
Хамгийн их маргаан дэгдээж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гарган ээлжит бус чуулганыг нэг өдөр хуралдуулаад хааснаас үүдээд Ардчилсан намынхны ээлжит бус чуулган зарласан гол зорилго байсан гэж МАН-ын бүлгийнхэн шүүмжилж байна.
Гэвч УИХ-аас нэгэнт Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гаргаснаар өнөөдрөөс эхлэн цэцийн гишүүн Н.Жанцан Үндсэн хуулийн цэцийг толгойлох болж байна. Хуульд зааснаар Цэцийн дарга огцорсон тохиолдолд дараахь даргыг томилтол цэцийн хамгийн ахмад настай гишүүн үүргийг нь гүйцэтгэх ёстой байдаг юм. Одоо цэцэд шинээр нэр дэвшүүлэх хүнийг Улсын Дээд Шүүх санал болгох ёстой. Улсын Дээд Шүүхээс санал дэвшүүлсэн хүнийг УИХ хэлэлцэн баталгаажуулна. Цэцийн бүрэлдэхүүн есөн гишүүнээр бүрдэлдсэн тохиолдолд цэц хуралдан даргаа сонгох ёстой байдаг.
Хуулийн дагуу бол ингэж Цэцийн шинэ дарга сонгогдох ёстой. Харин өнөөдрийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийнхэн
-Ардчилсан намын бүлгийнхэн зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө аливаа асуудалд хандаж байна. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ АН-ын зарим гишүүн МАН, МАХН-ын гишүүдийг дайрч доромжилсон. Зүй бусаар авирласан учир холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана” гэж мэдэгдээд байна.
Харин үүний хариуд Ардчилсан намын бүлэг “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. Хууль зөрчөөгүй” гэж мэдэгдээд байна.
Дашрамд сануулахад УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганы нээлтэд оролцохоос татгалзсан бөгөөд 35 суудалтай Ардчилсан намын бүлэг чуулганы ирцийн босго 39 хүнийг бүрдүүлж чадахгүй байснаас хуралдаан гурван удаа хойшилсон. Ардчилсан намын бүлгийн 34 /нэг гишүүн гадаадад томилолттой/ дээр “Шударга ёс” бүлгийн дөрөв, ИЗНН-ын нэг гишүүн нэмэгдсэнээр ирц бүрэлдэж хуралдаан эхэлсэн юм.
А.Ану
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна